Uvashi Engineering

Инженеринг

Манай баг 2015 оноос барилга угсралт, агааржуулалт, кондиционерийн салбарт ажиллаж ирсэн бөгөөд 2026 онд Uvashi Group-т нэгдэн Uvashi Engineering ХХК болсон. UVASHI — Unified Versatile Advanced Systems for High-tech Infrastructure.

Инженеринг
Тойм

Барилга угсралт, агааржуулалт, кондиционерийн систем

Uvashi Engineering Uvashi Group
Чиглэлүүд

Юу хийдэг вэ

01

Барилга угсралт

Ус хангамж, дулаалга, агааржуулалт-кондиционерийн систем, цахилгааны угсралтыг стандартын дагуу, тусгай зөвшөөрөлтэйгээр гүйцэтгэнэ.

02

Агааржуулалтын хоолой үйлдвэрлэл

2018 оноос эхлэн SMACNA олон улсын стандартад нийцүүлэн агааржуулалтын хоолой үйлдвэрлэж, 30 гаруй байгууллага, хувь хүнд нийлүүлж, суурилуулсан.

03

Кондиционерийн систем суурилуулалт

Midea, Gree, TCL зэрэг дэлхийд алдартай брэндийн хөргөх, дулаалах, агааржуулах тоног төхөөрөмжийг импортолж, суурилуулна.

04

Барилгын материалын худалдаа

Туркийн Sanica, GK Gunay, Emko зэрэг радиатор, сантехникийн тэргүүлэх үйлдвэрлэгчид, БНСУ-ын COSMOS-той хамтран ажиллана.

Туршлага

2015 оноос хойш хэрэгжүүлсэн томоохон төслүүд

Манай баг 2015 оноос барилга угсралт, агааржуулалт, кондиционерийн салбарт ажиллаж ирсэн бөгөөд Монголын дараах томоохон төслүүдэд оролцсон.

Хушигийн хөндий, Сэргэлэн сум, Төв аймаг

Шинэ Улаанбаатар олон улсын нисэх онгоцны буудал

5 олон улсын, 1 дотоод терминал, 45 туслах байгууламж — Монголын түүхэн дэх хамгийн том хөгжлийн төсөл.

Баянзүрх дүүрэг, Улсын 2-р эмнэлэг

Оношилгоо, Эмчилгээний Үндэсний Төв

15,600 м², 33.6 м өндөр; халдвар саамжаас сэргийлэх дэвшилтэт агаар солилцооны систем; ерөнхий гүйцэтгэгч Bomi (БНСУ).

Сонгинохайрхан дүүрэг, 19-р хороо

SHD стандарт нийтийн эмнэлэг

17,667 м², 22.3 м өндөр; 157,000 хүнд үйлчлэх хүчин чадал, олон улсын стандартын 250 ор.

Баянзүрх дүүрэг, 25-р хороо

UB Tower Plus оффисын байр

16 давхар, 12,000 м²; Midea хөргөлтийн тоног төхөөрөмж, кондиционерийн удирдлагын систем.

Улаанбаатар

Ангаарын онгоц засварын байр

~30 м өндөрт ажилладаг агааржуулалтын систем; хоолойн амсрын салхины хурд 20 м/с, өндөр даралтад тэсвэртэй.

Улаанбаатар

Саруул зах

3,216 м² орчин үеийн, тав тухтай худалдааны цогцолбор.

Баянзүрх дүүрэг, 11-р хороо

Бага Тэнгэр хотхон

Тансаг зэрэглэлийн town house болон орон сууцны цогцолбор.

Чингэлтэй дүүрэг, 9-р хороо

Осох Дэнж орон сууц

Нурсан барилга сэргээн босгох төслийн хүрээнд 6,000 м² талбайд 420 айлын 2 блок.

Хамтарсан байгууллагууд

Mitsubishi–Chiyoda Joint Venture Хаан Банк Чингис Хаан Банк Master Group MCS Property Bodi International Monnis Group Tavan Bogd

Инженеринг салбартай холбогдох уу?

Холбоо барих